Түүхийн эхлэл
1960-аад онд Хайнц Ханкаммер охиныхоо нэрнээс санаа авч, ундны усны чанарыг сайжруулах зорилгоор BRITA-г үүсгэн байгуулжээ. Эхэндээ автомашины аккумляторт зориулсан шийдэл дээр төвлөрч байсан ч удалгүй ахуйн хэрэглээнд чиглэсэн бүтээгдэхүүнүүд рүү өргөжсөн байна. 1970 онд BRITA анхны патенттай ус шүүгч савaa зах зээлд гаргасан. Гэрийн жижиг цэцэрлэгээс эхэлсэн энэхүү санаа нь 60 орчим жилийн хугацаанд хөгжиж, өнөөдөр олон улсын нэр хүндтэй корпораци болон өргөжжээ.
50 гаруй жилийн инноваци
BRITA-гийн анхны ус шүүгч сав болох Haushaltswasserfilter I нь тунгалаг сав, тод улбар шар тагтайгаараа 1970-аад оныг илтгэх онцгой дизайнтай байв. Гадаад төрхөөрөө энгийн мэт боловч тухайн цаг үеэсээ түрүүлсэн шийдэл байсан юм. Хайнц Ханкаммер ион солилцооны давирхай болон идэвхжүүлсэн нүүрсийг хослуулан ашигласнаар усны хатуулаг, амт, үнэрийг багасгаж, илүү зөөлөн, цэвэр амттай усыг бий болгож чадсан — тэр үед ч, өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй инноваци хэвээр байна.
Европ чанар
1980 оноос хойш BRITA-ийн шүүлтүүрүүд кофе, цай, хоол хүнсний амтыг сайжруулж, тоног төхөөрөмжийг хамгаалсаар ирсэн. Өнөөдөр манай шийдлүүд дэлхийн өнцөг булан бүрт ресторан, эмнэлэг, сургууль, оффисуудад ашиглагдаж байна. 28 салбар компани, Монголыг оруулаад 70 дахь орондоо өөрийн охин компани болон албан ёсны дистрибютерүүдээр дамжуулан үйл ажиллагаагаа явуулж, Герман, Их Британи, Итали, Хятад дахь өөрийн өмчит үйлдвэрлэлийн баазуудтайгаар BRITA нь ус шүүлтийн салбарт тэргүүлсээр байна.
Дэлхийд тэлсэн замнал
BRITA-гийн дэлхий даяарх өсөлт, тэлэлт нь Испани, Францаас эхэлж, Их Британи руу өргөжин, улмаар Ази тивд хүрсэн бөгөөд Япон, Хятад, Тайвань, Хонг Конг, Турк зэрэг улсуудыг хамарч байна. Орон нутгийн ус хэрэглээний онцлогийг гүнзгий ойлгосноор бид итгэлцэл, мэргэжлийн мэдлэгт суурилсан, орчин үеийн шийдлүүдийг тасралтгүй хөгжүүлсээр ирсэн.