Захиалгын тухай
Захиалга хэрхэн хийх вэ?
Цахим худалдааны вэб сайт – www.brita.mn
Та 24/7 цагийн турш, хүссэн үедээ хэдэн ч удаа захиалга өгөх боломжтой.
Сошиал хаягууд – BRITA Mongolia
Бидэнтэй Facebook болон Instagram хуудсаар холбогдон мэдээлэл авах, захиалга хийх боломжтой.
Утасны захиалга
Бидэнтэй шууд холбогдохыг хүсвэл:
9508-4105, 8608-4105
Жич: Их хэмжээний захиалга болон хамтран ажиллах сонирхолтой байгууллага бидэнтэй холбогдож тусгайлан захиалга өгнө үү.
Захиалга хэрхэн цуцлах вэ?
Захиалсан барааг буцаах боломжгүй тул захиалга өгөхдөө сонголтоо анхааралтай хийнэ үү.
Хүргэлтээ хүлээн авах үед бараа зөрсөн эсвэл гэмтэлтэй байвал бид хариуцан, ижил бараагаар шинэчлэн сольж өгнө.
Захиалга хүргэлтэнд гарсан ч хүргэгдэж амжаагүй байх үед хэрэглэгчийн зүгээс цуцлагдсан тохиолдолд, хүргэлтийн төлбөр суутгагдаж, үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно.
Төлбөрөө хэрхэн хийх вэ?
Шилжүүлэг хийхдээ захиалга хийхдээ бүртгүүлсэн утасны дугаараа гүйлгээний утга дээр заавал бичнэ үү.
Захиалгын төлбөр 100% төлөгдсөн тохиолдолд захиалгыг бүрэн амжилттай хийгдсэн гэж үзнэ.
Төлбөр хүлээн авсны дараа бид таны захиалгыг баталгаажуулж,хүргэлтийн процессийг эхлүүлнэ.
Банкны мэдээлэл
Хаан банк
Хайндшэйк ХХК
5876164046
Хүргэлт хэрхэн хийх вэ?
Улаанбаатар хотод захиалга өгсөн бараа 24–48 цагийн дотор хүргэгдэнэ.
Хөдөө, орон нутагт 1-3 өдөрт хүргэгдэнэ. /Унаанд тавина/
Хүргэлтийн төлбөрийг захиалга өгөх үед урьдчилан төлсөн байх шаардлагатай.
Үнэгүй хүргэлтийн бүсэд:
/Зүүн-Амгалан, Баруун-Нисэх болон 21 хороолол, Урд- Зайсан, Хойд- 7 буудал/
BRITA шүүлтүүрийн тухай
Шүүсэн усыг хэр удаан хадгалагдах боломжтой вэ?
Шүүлтүүрээр шүүгдсэн ус нь хлорыг бүрэн шүүж авдаг учир 24 цагийн дотор хэрэглэхийг зөвлөдөг.
Шүүсэн ус ашиглан хийсэн мөс мөн адил 24 цагийн дотор хэрэглэх шаардлагатай.
BRITA шүүлтүүрийг гоожуурын уснаас бусад усанд ашиглаж болох уу?
Болохгүй.
BRITA шүүлтүүрийг зөвхөн нийтийн усан хангамжаас ирдэг ус эсвэл аюулгүй уухад тохиромжтой гэж хүлээн зөвшөөрөгдсөн хувийн усан хангамжийн усыг шүүх зориулалттаар зохион бүтээсэн.
Уухад тохиромжгүй хонгилын ус, гол, нуурын ус, борооны ус, ундаа, жимсний шүүс зэрэгт ашиглах боломжгүй.
Аялах үед эсвэл тодорхой хугацаанд хэрэглэхгүй байгаа тохиолдолд шүүлтүүрийг хэрхэн хадгалах вэ?
Хэд хоног BRITA шүүлтүүрийг ашиглахгүй бол шүүлтүүрийг нэг удаа салгаж, шүүлтүүрийн саванд байгаа бүх усыг асган, савыг угааж цэвэрлээд шүүлтүүрийг нь сэрүүн газар хадгална уу.
Шүүлтүүрийг өрөөний температурт үү, эсвэл хөргөгчинд хадгалах уу?
Өрөөний температурт болон хөргөгчинд аль аль нь ашиглах боломжтой бөгөөд амт чанар нь алдагдахгүй.
Шүүлтүүрээр шүүсэн усыг шууд нарны гэрлээс хамгаалж, эрүүл ахуйн үүднээс 24 цагийн дотор хэрэглэж байхыг зөвлөж байна.
※ Хөргөгчинд хадгалах тохиолдолд босоогоор байрлуулна уу. Хэвтээ байрлуулбал ус гоожих эрсдэлтэй.
※ Хөлдөөгчинд хадгалахгүй байх. Энэ нь бүтээгдэхүүн болон шүүлтүүрийг гэмтээж болзошгүй.
Шүүлтүүртэй савыг хэзээ угаах хэрэгтэй вэ?
Шүүлтүүр болон савыг салгаж угаана уу.
Тогтмол (7 хоногт 1–2 удаа) болон шаардлагатай гэсэн үедээ цэвэрлэж байна уу.
Зөөврийн шүүлтүүртэй саванд уснаас өөр ундаа хийж болох уу?
BRITA лонхон шүүлтүүрийг зөвхөн усан хангамжаас ирдэг усыг шүүхэд зориулагдсан
Зөөврийн шүүлтүүртэй саванд шүүсэн усанд эрдэс бодис үлддэг үү?
Тийм.
Гоожуурын усанд байдаг кальци, магни зэрэг эрдэс бодисууд нь бүгд усандаа үлддэг.
Шүүлтүүрээр халуун ус шүүж болох уу?
Шүүлтүүрээр зөвхөн 40 хэмээс доош буюу хүйтэн усыг шүүж хэрэглэнэ үү.
PFOS/PFOA-г зайлуулдаг уу?
- MAXTRA PRO Pure Performanc
- MicroDisc
Дээрхи 2 төрлийн шүүлтүүрүүд нь PFOS/PFOA буюу мөнхийн хорт бодисыг шүүнэ.