Ивээн тэтгэгч хамтрагч байгууллана боллоо
2026/04/17Дэлхийн гэр ахуйн ус шүүгч брэндүүдийн тэргүүлэгч болох BRITA Group (Герман улсын Таунусштайн хот дахь төв оффистой) нь 2026 оноос эхлэн дэлхийн хамгийн том олон нийтийн марафонуудын нэг болох BMW Berlin Marathon-ы Co-Sponsor (хамтран ивээн тэтгэгч) болон Hydration Partner (ус, шингэний албан ёсны түнш)-ээр ажиллахаа зарлалаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд BRITA нь дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан тамирчид оролцдог энэхүү томоохон спортын арга хэмжээнд тогтвортой, байгальд ээлтэй ус түгээх орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллах юм.
Үүнтэй холбоотойгоор BRITA нь Strava платформ дээр “BRITA – Own Your Clarity 42km Challenge” дэлхий даяар зэрэг эхлүүлээд байна.
Тус challenge-д оролцогчид 4-р сарын хугацаанд нийт 42 км замыг амжилттай гүйж дуусгавал сугалаагаар BMW Berlin Marathon 2026 тэмцээнд оролцох эрх эсвэл BRITA брэндийн усны сав хожих боломжтой.
BRITA нь энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан спорт, эрүүл амьдралын хэв маяг болон тогтвортой хэрэглээг дэлхий даяар түгээхийг зорьж байна.